Аун Сан Су Чиг ганцаарчлан хорихоор болжээ
2022/06/24

Мьянмарын огцорсон удирдагч Аун Сан Су Чи шоронд шилжиж, ганцаарчлан хоригдож байна гэж Хунтагийн хэвлэлийн төлөөлөгч Пүрэв гаригт мэдэгдэв. Хошууч генерал Зав Мин Тун мэдэгдэлдээ "Хуулиар бол Су Чи шорон руу шилжсэн нь батлагдсан. Мөн түүнийг тусад нь хорионд байлгасан" гэжээ. Хунтагийн төрийн эргэлт 2021 оны хоёрдугаар сарын 2-нд болсон ба засгийн эрхийг гартаа авснаас хойш Су Чиг тусгайлан барьсан.

Түүнийг нийслэл Нейпидоу дахь тодорхойгүй газар гэрийн хорионд шүүн хэлэлцэх хугацаанд байлгаж байв. Нобелийн энх тайвны шагналт Су Чи өнгөрсөн Ням гаригт 77 нас хүрсэн ба 100 жилээс дээш хугацаагаар хорих ял ноогдож болзошгүй. Тус 100 жилийн хорих ялын 20 жилээс доошгүй нь эрүүгийн хэргээс үүдэлтэй гэв. Эдгээрт олон тооны авлига, сонгуулийн болон төрийн нууцын тухай хууль зөрчсөн гэх мэт зүйл багтсан байна.

Аун Сан Су Чи болон түүний өмгөөлөгчид бүх буруутгалыг үгүйсгэж байна.Шүүх хуралтай холбоотой нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалжийн мэдээлснээр Аун Сан Су Чиг Нейпидоугийн шорон дахь тусгай шүүх рүү шилжүүлсэн.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404