Ойрхи Дорнодод Цельсийн 50 хэм давж халж байна
2022/06/23

Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд энэ долоо хоног гарсаар агаарын температур огцом халж, Цельсийн 50 хэм давснаар олон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирчээ. Иран, Ирак, Кувейт улсуудад Даваа гаригт агаарын температур 50 хэм давж эхэлсэн ба энэ долоо хоногийг дуустал хэт халуун үргэлжлэх төлөвтэй. Хамгийн өндөр температур Иран улсын Абадан хотод бүртгэгдэж,  Даваа гаригт Цельсийн 52.2 хэм хүрч халжээ.

Перьсийн булангаас зайтай орших Кувейтын ихэнх газар нутагт агаарын температур 50-51 хэм хүрч халсан байна. Харин Кувейтийн нийслэлд 46.3 хэм хүрч халсан аж.

Агаарын өндөр даралт, улирлын бус шалтгаантай хэт халуун агаарын масс Ойрхи Дорнодыг дайран өнгөрч буйгаас ийнхүү хэт халж байна. Тус бүс нутагт энэ зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын эхэн хүртэл хуурай, халуун уур амьсгалтай байх төлөвтэй байгаа аж. Иракийн зүүн хэсэг, Ираны өмнөд нутаг, Кувейтийн ихэнх газраар гуравдугаар сараас хойш ердөө 2.5-5 см бороо орж, хэт хуурайшилттай байна. Энэ нь олон жилийн дунджаас 50 хувь бага хур тунадас орсон үзүүлэлт аж.

Үүний зэрэгцээ хөрсний өнгөн гадаргад чийг байхгүй, нарны хурц туяаг чийгшүүлэхгүй байгаагаас агаарын температурыг улам өсгөж байна.

ЭХ СУРВАЛЖ: ACCUWEATHER

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404