ЭЕШ өнөөдөр 10:00 цагт түүхийн шалгалтаар эхэлнэ
2022/06/23

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт түүхийн шалгалтаар эхэлнэ.

Мөн энэ өдөр 14:00-15:20 цагт англи хэлний шалгалт болох товтой байна. Шалгуулагчид та бүхэн шалгалтын төвд нэг цагийн өмнө очиж, багадаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатайг анхаараарай.

Шалгалтад ирэхдээ:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суудлын хуваарь
  • Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой юм.

Шалгалтын үеэр Боловсролын Үнэлгээний Төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөсөн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404