Нобелийн шагналаа Украины төлөө 103.5 сая ам.доллараар заржээ
2022/06/22

Оросын бие даасан "Новая газета" сонины ерөнхий редактор дуудлага худалдаагаар өөрийн Нобелийн энх тайвны шагналын одонгоо 103.5 сая ам.доллараар худалдав. Анх 550 мянган ам.доллараар үнэлэгдэж байсан ч одоо дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан зүйлсийн нэг болжээ. Дуудлага худалдаанаас олсон дээрх мөнгийг бүхлээр нь Украины дүрвэгсдэд зориулна гэж Дмитрий Муратов ярьсан байна. Муратов ОХУ-д үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсны төлөө 2021 онд энх тайвны шагнал хүртсэн юм.

Өнгөрсөн гуравдугаар сард буюу Орос Украинд түрэмгийлсний дараахан “Новая газета” үйл ажиллагаагаа зогсоосон аж. Учир нь Украин дахь Оросын үйлдлийг дайн гэж тодорхойлсон хэн бүхэнд их хэмжээний торгууль ногдуулах юм уу, хаах болно гэж Москва мэдэгдсэний дараа бие даасан хэвлэл үйл ажиллагаагаа зогсоожээ. Кремль мөргөлдөөнийг "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэхийг тушаасан. Дуудлага худалдаа явуулсан “Heritage Auctions” компани Нобелийн шагналын шинэ эзэн хэн болохыг зарлаагүй байна.

Орост өнгөрсөн дөрөвдүгээр сард Муратовыг галт тэргээр зорч үед үл таних эрэгтэй түүн рүү улаан будаг цацжээ. Тухайн үед сайхь эр "Муратов, энэ манай хөвгүүдийн төлөө" гэж Украинд амиа алдсан цэргүүдийг төлөөлж хашхирсан байна. Муратов хуучин Зөвлөлт нуран унасны дараа 1993 онд "Новая газета"-г үүсгэн байгуулагчдын нэг юм.

Тэрбээр өөрийн шагналаа Филиппин дэх “Rappler” цахим мэдээллийн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Мария Рессагийн хамт эзэмшдэг. РессаМуратов нар хоёулаа улс орныхоо удирдагчдын дургүйцлийг хүргэсэн мөрдөн байцаалтын талаар нийтэлж, хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болсноороо алдартай. Муратов "Хэцүү цагт нэгэндээ туслахын тулд "Нобелийн шагнал"-аа худалдаалах болсон" гэж ярьжээ.

Эх сурвалж: BBC 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404