АНУ 5-аас доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин тарьж эхэллээ
2022/06/22

АНУ даяар өчигдөрөөс эхлэн 5-аас доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин тарьж эхэллээ.

Тус улсын Хүнс, эмийн захиргаанаас өнгөрсөн долоо хоногт Moderna вакциныг 6 сартайгаас 17 хүртэлх насны хүүхдэд, Pfizer/BioNTech вакциныг 6 сартайгаас 4 хүртэлх насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн юм.Улмаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 5-аас доош насны хүүхдүүдэд вакцин тарих ажлыг эхлүүлж байгаа аж.АНУ-д вакцинд хамрагдах боломжтой 5-аас доош насны 17 сая хүүхэд бий.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404