Шанхайн химийн үйлдвэрт дэлбэрэлт гарчээ
2022/06/18

Шанхайн нефть химийн үйлдвэрт их хэмжээний дэлбэрэлт болж гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж байна гэж мэдээлэв. Жин Шан дүүрэгт байрлах нефтийн үйлдвэрт Бямба гаригийн өглөө гал гарсан байна. Шанхайн газрын тос нефтийн үйлдвэрт орон нутгийн цагаар өглөөний 04:00 гал гарсан ба аюулгүй байдлын албаныхан яаралтай тусламж үзүүлж байна гэв. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй.  Химийн байгууламжийн хэд хэдэн газарт дэлбэрэлт  гарсны үүднээс гал гарсан ба одоогоор амь үрэгдсэн иргэдийн тухай мэдээлээгүй юм.

Интернэт сүлжээгээр гал гарч буй бичлэг цацагдсан байна. Бүс нутгийн иргэдийн яриагаар, дэлбэрэлтээс үүдэн  гэртээ байсан хүмүүст газар хөдлөлт мэдэгдсэн байна. Шанхайд гарсан энэхүү сүр дуулиантай дэлбэрэлтийн улмаас бүс нутгийн иргэд, гэр бүл, гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Эх сурвалж: Mirror.Co

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404