Өмнөд Солонгост тарвас тансаг хэрэглээ болжээ
2022/06/17

Өмнөд Солонгосчууд зуны улиралд тарвас идэх дуртай байдаг. Гэтэл сүүлийн хэдэн долоо хоногт тарвасны үнэ огцом нэмэгдсээр өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. 

"Тарвасны үнэ кг нь 2000-3000 вон болж нэмэгдсэн байна. Нөхөр, хүүхдийн маань дуртай жимс боловч өндөр үнэтэй байгаа учраас худалдан авахдаа эргэлзэж байна" гэж гэрийн эзэгтэй, 58 настай эмэгтэй ярьжээ. Өөр нэг хүн тарвасны оронд өөр жимс сонгож буйгаа ч учирласан байна. И овогт хэлэхдээ, "Тарвас гэнэт 22,000 вонд хүрснийг гайхаж байна. Би жимсэнд ийм их мөнгө төлж байснаа санахгүй байна. Тарвас идэх нь тансаг хэрэглээ болжээ" гэсэн байна. 

Хөдөө аж ахуйн ажиллах хүчний хомсдолоос шалтгаалан тарвасны тариалалт багасч, хэвийн бус цаг уурын байдлаас болж үнэ нь өссөн гэв.  Өмнөд Солонгост  тарвасны нийлүүлэлт 4 хувиар буурчээ. Мөн тус улсад халууны улирал өмнөх жилүүдээс эрт эхэлсэн учраас тарвасны эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлсөн талаар тус улсын орон нутгийн эдийн засгийн институт мэдэгджээ. Тус байгууллагын гаргасан тооцооллоор тарвасны үнэ килограмм нь 2300-2500 вон хүрсэн байна. Өмнөх жил килограм нь 1900 вон байв. 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404