Л.Оюун-Эрдэнэ: Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулна
2022/06/13

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Чосонилбо сонины сурвалжлагчтай 2022 оны тавдугаар сарын 31-нд хийсэн ярилцлагыг хүргэе.

Монголчууд манай улсыг “Солонгос” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь солонго хэмээх үгнээс гаралтай. Ийнхүү хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа солонго мэт олон өнгөтэй, гүн агуулгатай билээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Засгийн газрын ордонд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй (42 настай) уулзахад тэрээр хоёр улсын найрсаг харилцааг улам бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оноос Засгийн газрыг тэргүүлж буй залуу удирдагч юм. Коронавируст халдварыг амжилттай давсан Азийн улс орнуудын нэгээр Монгол Улс зүй ёсоор үнэлэгдэж байна. Хөрш зэргэлдээ БНХАУ хожуу ч гэсэн энгийн амьдралын хэмнэлдээ аажмаар шилжин орж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн оны эхэн үеэс улсын хэмжээнд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн тул үр дүнд хүрсэн” гэв. Одоогийн байдлаар, вакцины 1-р тунд хүн амын зорилтот бүлгийн 96 хувь, 2-р тунд 92 хувь, 3-р тунд 53 хувь, 4-р тунд иргэдийн сонголтын үндсэн дээр 120 гаруй мянган хүн хийлгэсэн байна.

Одоогийн байдлаар, вакцины 1-р тунд хүн амын зорилтот бүлгийн 96 хувь, 2-р тунд 92 хувь, 3-р тунд 53 хувь, 4-р тунд иргэдийн сонголтын үндсэн дээр 120 гаруй мянган хүн хийлгэсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагын үеэр БНСУ-тай тогтоосон найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа ойр дотно байгаа хэдий ч цаашид хамтран ажиллах олон салбар байгааг онцлов.    

КОВИД-19 цар тахлыг гэтлэн давсан итгэл үнэмшилдээ түшиглэн гадаадын жуулчдыг татах дараачийн ажилдаа оров. Ялангуяа, 2024 оныг хүртэл БНСУ-ын иргэдийг 90 хоног визгүй зорчих үүд хаалгыг нээж өгөв. КОВИД-19 цар тахлаас өмнө хоёр улсын хооронд жилд 200,000 гаруй иргэн зорчиж байсан түвшиндээ богино хугацаанд хүрэх зорилт тавьсан байна.

Тэрээр эртний Чингис хааны ундаалж өссөн голоос загас барих, үлэг гүрвэл нутаглаж байсан говийн их цөлийг үзэх зэргээр жуулчдын зорчих дуртай олон газрууд байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайд БНСУ-д амьдарч буй Монгол иргэдийн асуудлыг онцгойлон анхаарч үзэхийг хүссэн юм. Гадаадын улс орнуудаас БНСУ-д Монгол иргэд хамгийн олноор амьдарч ажиллаж байна. БНСУ-ын их дээд сургуульд олон оюутнууд сурч, томоохон компаниудад ажиллаж байгааг дурдав. Цаашид харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчилж, хэтдээ визгүй болохыг хүсэж буйгаа илэрхийлээд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хөгжин дэвшиж буй хоёр улсын харилцаа шинэ Засгийн газрын үед улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Ерөнхий сайд БНСУ-д амьдарч буй Монгол иргэдийн асуудлыг онцгойлон анхаарч үзэхийг хүссэн юм. Гадаадын улс орнуудаас БНСУ-д Монгол иргэд хамгийн олноор амьдарч ажиллаж байна. БНСУ-ын их дээд сургуульд олон оюутнууд сурч, томоохон компаниудад ажиллаж байгааг дурдав.

Тэрээр КОВИД-19 цар тахлын хүндрэлийг гэтлэн давсан Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буйгаа дурдаад цаашид энэ хүрээнд   БНСУ-тай хамтран ажиллах олон ажлууд байгааг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давахын тулд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна.

Илүү нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгохын тулд стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн БНСУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа зайлшгүй чухал болохыг тэмдэглээд хоёр улсын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, агаарын ачаа тээвэр, уул уурхай, мал аж ахуй, хот төлөвлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтой гэв.

Ерөнхий сайд шар шороон шуурга, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 1 тэрбум мод тарих төслийн талаар танилцуулж, энэ чиглэлээр БНСУ-тай нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Солонгосын хойгийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “хоёр улс Зүүн хойд Азид зэрэгцэн оршихын зэрэгцээ НҮБ болон олон улсын тавцанд бие биеэ дэмжиж ирсэн”-ийг тэмдэглээд энэхүү уламжлалт харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс хувь нэмрээ оруулах болно гэв.

Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404