ОХУ Украины Запорож мужийн оршин суугчдын банкны зээлийг тэглэнэ гэв
2022/06/13

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дори Украин руу халдсанаас хойш Херсон болон Запорож гэсэн хоёр мужид хяналтаа тогтоон, улмаар эдгээр мужуудыг Орост нэгтгэхээр зэхэж байгаа юм. 

Энэ хоёр мужид Оросын байгууллагууд үйл ажиллагаа явуулаад хэдийнэ эхэлсэн бөгөөд удахгүй Запорож мужийн оршин суугчид Украины банкаас авсан зээлийг тэглэх гэнэ. Ийм мэдэгдлийг Запорож мужийн цэрэг-иргэний захиргааны ерөнхий зөвлөлийн гишүүн Владимир Рогов хийснийг КП агентлаг дамжуулжээ.  

"Хүмүүс зээлийн ийм их хэмжээний, дээрмийн чанартай хүүг төлөх ямар ч шаардлагагүй. Мөн энэ мөнгөөр эдгээр энгийн хүмүүсийг хөнөөж байгаа шүү дээ. Өөрсдийгөө хөнөөлгөхийн тулд мөнгө төлөх ямар хэрэгтэй юм? Украины банкны зээлийн өрийг бүгдийг тэглэнэ" хэмээн Рогов мэдэгджээ. 

Түүнчлэн 2022 оны гуравдугаар сарын нэгний өдрийг хүртэлх орон сууцны үйлчилгээний төлбөрийн өрийг бүгдийг тэглэсэн гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404