NASA үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ангуучлах үйлсэд нэгдэх болсноо зарлалаа
2022/06/10

UFO (Unidentified Flying Object) буюу үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ангуучлах үйл хэрэгт албан ёсоор нэгдэж байгаагаа АНУ-ын сансар судлалын байгууллага NASA өчигдөр зарлажээ.

Тус байгууллага UFO-г судлах шинэ төсөлдөө эрдэмтэн судлаачдыг ажилд авах зарыг өчигдөр нийтэлсэн байна.Төсөл нь энэ оны намар эхлэх ба есөн сарын хугацаанд хэрэгжих гэнэ. Үр дүнгээс нь хамаараад дараагийн ажлаа төлөвлөх юм.UFO-гийн талаар олдсон баримтуудыг цуглуулах, нэгтгэх, шинжлэх, цаашдаа ийм мэдээллийн санг хэрхэн баяжуулах аргыг тодорхойлох зэрэг ажлуудыг энэ хугацаанд гүйцэтгэх юм байна.“Олон арван жилийн турш NASA хамгийн ээдрээтэй нууцуудыг тайлах ажилд оролцож байсан түүхтэй. Энэ удаа ч ялгаагүй оролцох гэж байна” гэж уг төслийг хариуцаж буй судлаач Даниэл Эванс сэтгүүлчдэд ярьжээ.

Нарны системийн гараг эрхсүүдийг судалж, харь гараг дээр амьдралын ул мөрийг хайдаг NASA анх удаа эх дэлхий дээрээ ажиглагддаг нууцлаг үзэгдлийг судлах гэж байгаа нь энэ юм.Олон жилийн турш UFO хүмүүсийн анхаарлыг төвд байсан ч сүүлийн жилүүдэд эрх баригчид үүнд илүү нухацтай ханддаг болоод байгаа.Өнгөрсөн сард АНУ-ын конгресс анх удаа UFO-гийн талаар сонсгол зохион байгуулж, тагнуулын албадынхаа цуглуулсан баримт материалуудтай танилцсан. UFO тэнгэр ажиглагдсан нийт 144 тохиолдлын талаар энэ үеэр хууль тогтоогчдод мэдээлсэн юм.

Эдгээрийн цаана харь гарагийнхан байх боломжийг үгүйсгэхгүй байгаа.NASA-гийн төсөл Пентагоны одоо хэрэгжүүлж буй “Airborne Object Identification and Management Synchronisation Group” багийн төслөөс тусдаа юм байна.

 

Эх сурвалж: AFP

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404