Сурагч Н.Номин нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ
2022/06/10

Польш улсын Вроцлав хотод энэ оны наймдугаар сарын 8-13 өдрүүдэд нисэх загварын спортын "Жолоодлогот загвар"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцох юм байна.

Тухайлбал, жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд Монгол Улсаа төлөөлөн Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагч Н.Номин оролцохоор эрхээ авчээ.

Дэлхийн аваргын тус тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват Улсад бол­сон дэлхийн аваргын тэм­цээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16 дугаарт эрэм­бэ­лэгд­сэн. Мөн 2011 оны Аргентины тэмцээнээс манай тамирчин н.Батзориг хувийн амжилтаараа дөрөв­дүгээрт шалгарсан бол 2013 онд Францын тэмцээний резинэн хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа дөрөвдүгээр байрт орж байжээ.

Ташрамд мэдээлэхэд, Монголд нисэх загварын спорт 1965 оноос эхлэлтэй. Үүнээс хойш 1990-ээд оныг хүртэл нисэх загварын хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн Монголд жил бүр зохиогддог байв. Нийгэм эдийн засгийн хямралаас үүдээд 1990-ээд оны эхээр хэсэг завсарласан ч 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэг байгуулагдсанаар энэ спорт дахин сэргэжээ.

Нисэх загварын спорт чөлөөт нислэгийн, жолоодлогот, радио удирд­лагат, нисдэг тэрэг, пуужин, зэрэг олон төрөлтэй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404