Хятадын цэргийн онгоц хот дотор осолджээ
2022/06/10

Хятадын цэргийн онгоц өчигдөр /2022.06.09/ хот дотор, орон сууцнуудын дунд осолдсоныг төрийн мэдээллийн “CCTV” агентлаг мэдээллээ. Энэ нь Ардын чөлөөлөх армийн “J-7” нэртэй онгоц юм. Осол болох үед онгоц Хубей мужийн нутаг дэвсгэрт цэргийн сургуулилалт хийж явжээ.

Ослын улмаас дор хаяж нэг хүний амь эрсдэж, хэд хэдэн байшин барилга сүйдсэн байна. Амь эрсэдсэн хүн нь тухайн орон сууцны оршин суугч байсан. Мөн хоёр хүн гэмтэж бэртсэн гэлээ.

Нисгэгч онгоцыг газардахаас нь өмнө амжилттай шүхрээр бууж амжжээ. “Xinhua” агентлагаас мэдээлснээр, нисгэгч хөнгөн бэртсэн бөгөөд бусад гэмтсэн иргэдтэй хамт эмнэлэгт хүргэгдсэн гэв.Цахим сүлжээгээр тарсан бичлэгүүдээс харахад зарим байшингуудад гал гарчээ. Галыг онгоцны ослын улмаас гарсан гэж үзэж байна. Одоогоор ослын шалтгааныг тодруулах ажил хийгдэж байна. Энэ осол нь сүүлийн хоёр сарын хугацаанд болсон гурав дахь онгоцны осол юм.

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404