“Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээ
2022/06/10
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.
 
Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороод, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд олон нийт хамтран 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэж, 187 тоглоомын талбайг засаж сайжруулаад байна.
Та бүхнийг дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Эх сурвалж:НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404