ЗГ: Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөх тухай хэлэлцэж байна
2022/06/08

 Өнөөдрийн хуралдаанаар:

– Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөн тогтоох тухай

– Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоолд өөрчлөлт оруулах тухай

– Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт экпортын талаар авах арга хэмжээ

– Чингис хаан боомтын талаар авах арга хэмжээний тухай

– Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай

– Эрдэнэс Монгол ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.06.08/ болж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмж болон мах махан бүтээгдэхүүний зарим үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг зогсоож буй талаар мэдээлсэн.

Тодруулбал,  Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг юм байна.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404