Тувад 16 метр өндөр Буддагийн хөшөө босголоо
2022/05/31

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотод аварга том Будда бурханы хөшөө сүндэрлэн бослоо. Хөшөөг Их Енисей (Бий-Хем), Бага Енисей (Каа-Хем) голын цутгал, Бельдир уулын бэлд барьжээ.

26 тонн жинтэй, 16 метр өндөр энэхүү хөшөө нь Тувагийн уугуул, ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн санаачилгаар Кужугет Шойгу сангаас Тувагийн 100 жилд зориулсан бэлэг гэнэ. 

Эрт дээр үеэс Тувад хоёр том голын цутгалыг эрч хүчтэй, гэгээн газар гэж үздэг байжээ.

Асар том Буддагийн хөшөө босгосноор Тувад ирэх жуулчдын тоо эрс өснө гэж Тувагийн тэргүүн Владислав Ховалыг үзэж байна.

Тувагийн Тэргүүн хамба лам хөшөөг нээх ёслолын ажиллагааг удирдан явууллаа. Лам нар Сергей Шойгуд бүрэн хэрэглэлтэй морь бэлэглэж, талархал дэвшүүлэв.

Хөшөөг бүтээгч Виталий Шанов “Энэ бол ОХУ-д хамгийн том, өндөр Буддагийн хөшөө. Хэсгүүдээ Воронеж хотод хийлгэж, есөн машинаар зөөж авчирлаа. Угсарч босгоход бүтэн сар зарцуулсан” гэж сэтгүүлдэд мэдээлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404