Хүүхдийн баяраар зохиогдох ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД
2022/05/31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Энэ өдөртэй холбоотойгоор нийслэлд ямар томоохон арга хэмжээнүүд болохыг жагсаалтаар танилцуулж байна. Энэ өдөр зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээ гарын бэлэгтэй гэдгээрээ онцлог ажээ. 


  1. “ТОМ БАЯР” шоу тоглолт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын талбайд тус арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд циркийн үзүүлбэр, өсвөрийн охид хөвгүүдийн хамтлаг дуучдын энтертайнмент шоу тоглолтоос бүрдэх юм.  "Том баяр" шоу тоглолт 10:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
  2. “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2022” баярын фестиваль: Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн сан, "Эм Си Пи" ХХК хамтран П.Гэндэний гудамж буюу "Баянгол" зочид буудлын автозамын уулзвараас "Шангри-Ла Молл"-ын хойд уулзвар хүртэлх 500 метр авто замын хөдөлгөөнийг өглөөний 08:00-20:00 цагийн хооронд бүрэн хааж, баярын фестивалийг зохион байгуулагдана.
  3. "ТРОЛЛУУД ЦИРКИЙН ЕРТӨНЦӨӨР" тоглолт:  Монгол бөхийн өргөөнд "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшны уран бүтээлчид, "Diamond" циркийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно. Тоглолт 12:00, 15:00 цагт тус тус тоглогдох ажээ.
  4. "СҮҮЛТ ОДНЫ НУУЦ" мөсөн цирк: "Степпе Арена"-д Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг хүүхэд багачууддаа зориулан тоглох гэж байна. Мөсөн цирк зургадугаар сарын 1-ний өдөр 15:00 цагт ганцхан удаа зохион байгуулагдах юм. 
  5. "ҮЗЭСГЭЛЭН ГОО БА ЖОНОН" хүүхдийн жүжиг: "Зайсан хилл" цогцолборт тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд тус жүжиг тоглогдоно. Тоглолт 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудаас тус тус тоглоглоно.
  6. “ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД ХҮҮХДИЙН БАЯРЫГ АВАРСАН НЬ” хүүхдийн тоглолт: "Ub palace"-ийн концертын их танхимд 12.00 цагт  болох тус тоглолтод хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэг тараах ажээ. 
  7. "ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ"  өдөрлөг: Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулж буй тус арга хэмжээг "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д 11.00 цагт зохион байгуулна. 
  8. ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД: Гандантэгчилэн хийдээс хүүхдийн баярын үйл ажиллагааны хүрээнд зургадугаар сарын 1-ний өдөр 11:00 цагаас өөрийн гадаах талбайдаа өдөрлөг зохион байгуулна. Энэхүү өдөрлөгт алаг хөөрхөн үрсээ, ач зээгээ дагуулаад хүрэлцэн ирээрэй. Сонирхолтой олон арга хэмжээ болохоос гадна зохиогдож буй тэмцээн уралдаанд оролцсон хүүхэд бүрт бэлэгтэй.
  9. "ЭНХТУНХ-МӨНХТУНХ": Нийслэлийн Соёл урлагийн газраас Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас тус арга хэмжээг зохион байгуулна
  10. “МИШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД” баярын өдөрлөг: Энэхүү өдрийг тохиолдуулан Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс  хөгжилтэй, сонирхолтой, үзүүштэй төрөл бүрийн зугаатай арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн болон Misheel walking street /Мишээл аялал жуулчлалын гудамж/-д болно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404