НҮБ: Дэлхийн 70 гаруй улс дампуурлын ирмэгт иржээ
2022/05/29

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлагч Ахим Штайнер Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэх үеэрээ Украинд болж буй үйл явдал олон орны эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлээд байна гэжээ.

Түүний хэлснээр дэлхийн өнцөг булан бүрт, 70 гаруй улс инфляци нэмэгдсэн, зээлийн хүү өссөн зэргээс болоод дефолт зарлаж болзошгүй болсон аж. “Хөгжиж буй олон оронд нөөцөнд нь ямар ч мөнгө үлдсэнгүй” хэмээн Штайнер хэлжээ.

Түүнчлэн хөгжингүй орнуудын хөгжиж буй орнуудад тусламж болгон шилжүүлдэг байсан төсвийн зарим хэсэг өдгөө Украиныг зэвсэгжүүлэхэд зарцуулагдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Украины дүрвэгчдийг байршуулахад олон сан хөрөнгөө хоосолж байна гэжээ.

Үүссэн асуудалтай холбогдуулан НҮБ-ын төлөөлөгч Оросы, Украинаас үр тариа нийлүүлсэн хэвээр байр нь нэг гарц гаргалгаа гэж тэмдэглэсэн байна. Энэ нь үнийг бууруулж, дэлхийн зах зээл дээр үүссэн хомсдолыг арилгана гэжээ.

Эх сурвалж: nsn.fm

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404