Дэлхийн эдийн засгийн хямрал үргэлжлэхийг Дэлхийн банк анхааруулав
2022/05/27

Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс Украины дайн дэлхийн эдийн засгийн хямралыг ихээр өдөөж магадгүй гэж анхаарууллаа.  Энэ нь хоол хүнс, эрчим хүчний үнийг өсгөхөд мөргөлдөөн чухал үүрэгтэйг онцолжээ. Тэрбээр мөн дэлхийн дөрөв дэх том Германы эдийн засаг эрчим хүчний үнэ өссөнөөс болж аль хэдийн мэдэгдэхүйц удааширсныг онцлов.  Дайн нь бордооны хомсдолд хүргэсэн бөгөөд энэ нь бусад орны эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй ажээ.

Дэвид Малпасс АНУ-ын Худалдааны танхимаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр  "Дэлхийн ДНБ-ийг харахад бид хямралаас гарах арга замаа олох гэж нэг хэсэг хугацаа шаардана" гэв.

"Эрчим хүчний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх нь эдийн засгийн уналтыг урсгалаар нь эхлүүлэхэд хангалттай" гэж  Дэвид ярьжээ.  Европ, Хятад, АНУ-ын өсөлт удааширч байгаа бол хөгжиж буй орнууд инфляцид улам их алдагдал хүлээж  байна.  Дэлхийн банк 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг өнгөрсөн сард бараг бүтэн хувиар буюу 4.1 хувиас 3.2 хувь болгон бууруулж, мөргөлдөөний нөлөөлөл гэж үзжээ.

Эх сурвалж: Sky. News

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404