АНУ Тайванийг цэрэг, зэвсгээр хамгаалахад бэлэн
2022/05/24

АНУ шаардлагатай үед Тайванийг цэрэг, зэвсгээр хамгаалахад бэлэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай хийсэн хэлэлцээний дараа мэдэгджээ.

“Энэ бол бидний хүлээсэн үүрэг. АНУ “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөг ч арлын статусыг хүчээр өөрчлөх санаа нь зохисгүй юм. Энэ нь Украинд болсонтой ижил үйлдэл болно. Ийм нөхцөл байдал бүс нутагт тогтворгүй байдал үүсгэнэ” гэж Байден онцолжээ.

Фүмио Кишида Япон улс батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Ингэхдээ Тайванийн бүс дэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж мэдэгджээ.

Энэ мэдэгдэлтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шаардлагатай үед Тайванийг цэрэг, зэвсгээр хамгаалахад бэлэн гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Хятад улс хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдэв. Тайвань нь Хятадын газар нутгийн нэг салшгүй хэсэг мөн гэж тэрбээр онцолжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404