Фүкүшимад 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөв
2022/05/23

Фүкүшима мужийн эргийн ойролцоо орон нутгийн цагаар Ням гаригийн 12:30 цагт  5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Гол нь Ибараки мужийн эргийн ойролцоо, 30 километрийн гүнд газар хөдөлсөн байна. Судлаачид эхний ээлжид газар хөдлөлт 5.8 магнитуд байсан гэж тооцжээ.

Цунамигийн аюул байхгүй гэж Японы Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Одоогоор гэмтэж бэртсэн болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ибараки эрэг дээрх "Токай 2" атомын цахилгаан станц болон "Фукушима Дайчи", "Фукушима Дайни" атомын цахилгаан станцуудад ямар нэгэн хэвийн бус байдал илрээгүй гэж операторууд мэдэгдэв.

Эх сурвалж: NHK JAPAN, JAPAN TODAY

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404