Японд өндөр настантай ойр амьдарвал мөнгө өгнө
2022/05/19

Японы нэгэн хотод залуу хосуудад өндөр настан ихэвчлэн оршин суудаг орон сууцны хороололд амьдрах боломжийг олгож, мөнгө өгөх шийдвэр гаргажээ.

Токиогийн Чиба хот ирэх сараас эхлэн шинээр гэрлэсэн хосуудад өндөр настантай ойртож амьдарвал  300,000 иен ($2,319) хүртэлх мөнгөн тэтгэмж нэг удаадаа олгоно. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль бус гэж үздэг улс оронд ЛГБТQ хосуудын нэгдлийг хүлээн зөвшөөрөх зорилгоор эхлүүлсэн тогтолцооны дагуу насан туршийн хамтрагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс мөн хамрагдах боломжтой. Зөвхөн 39-өөс доош насныхан өндөр настантай ойр амьдрах өргөдөл гаргах юм байна.

"Өндөр настан амьдардаг барилга руу  нүүж ирж буй залуу хосуудын амьдралд тусламжийн гараа сунгана. Мөн хүн амын наслалтын тэнцвэрийг барих юм" гэж хотын барилгын удирдлагын хэлтсийн даргын туслах Такеши Таникава “VICE World”-д ярьжээ.

Дэлхийн хамгийн хөгшин хүн амтай орны хувьд Япон улс 1970-аад оноос хойш нийгэм хумигдаж, төрөлт буурч байгаатай тэмцэж байна. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ажиллах хүчний хомстлыг улам хурцатгаж, эдийн засгийн өсөлтийг удаашруулна гэж албаныхан болгоомжилж байна.

Чиба хотын оршин суугчдын 36 гаруй хувь нь 65-аас дээш насныхан аж. Энэ  нь хотын нийт хүн амаас 10 гаруй хувиар илүү байна. Зарим барилгад оршин суугчдын талаас илүү хувь нь өндөр настан байдаг. Япон улсын статистикийн мэдээллээр  2021 онд улсын хүн ам 0.51 хувиар буурч, 125.5 сая болсон байна.

Эх сурвалж: Vice

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404