Үл мэдэгдэх хепатитын 250 тохиолдол бүртгэгдээд байна
2022/05/18

Хүүхдүүдийн дунд тархаж буй үл мэдэгдэх гаралтай элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах мэргэжилтэн Филипп Истербрук мэдэгджээ.

Нууцлаг өвчин илэрсэн ихэнх орнууд Европын бүсэд оршиж байна. Мөн хэд хэдэн тохиолдлыг баталгаажуулахаар хүлээж байна гэж Истербрук тодруулсан байна.Элэгний хурц хепатитын улмаас зургаан хүүхэд эндэж, 26 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна.

ДЭМБ учир битүүлэг өвчний гарал үүсэл, шалтгааныг судалж байгаа ба энэ чиглэлээр бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд энэ өвчин ковидын эсрэг вакцинтай холбоотой болохыг илтгэх баримт илрүүлээгүй ба аденовирус болон коронавирустэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404