Хөх ордон анх удаа олон нийтэд хаалгаа нээлээ
2022/05/18

БНСУ-ын Хөх ордон сүүлийн 74 жилд анх удаа олон нийтэд үүд хаалгаа нээлээ.

Тус улсын шинэ Ерөнхийлөгчийн авсан анхны алхмуудын нэг нь ерөнхийлөгчийн тамгын газрыг Хөх ордноос нүүлгэж, олон нийтийн соёл, амралтын цогцолбор болгох шийдвэр байсан юм. Тус цогцолбор өдөрт 39 мянган иргэн хүлээн авах юм.Цогцолборын талбайг төрөл бүрийн соёлын арга хэмжээ, тэр дундаа К-поп болон үндэсний урлагийн концерт явуулахад ашиглахаар болсон билээ.

Үүнээс гадна цогцолборын бүсэд явган хүний зам тавьж, спортын арга хэмжээ, төрөл бүрийн үзэсгэлэн зохион байгуулах аж. Ингэхдээ барилга, байгууламжийн түүхэн дүр төрх, дотоод болон гадаад заслыг хэвээр үлдээх гэнэ.БНСУ-ын шинэ ерөнхийлөгч өөрийн өргөөгөө Үндэсний батлан хамгаалах яамны байр руу нүүлгэсэн билээ.

Чосон  угсааны хаадын /1392-1910/ "Гёнбокгун" ордонтой зэрэгцэн орших Хөх ордныг 1948 оноос хойш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчдийн өргөө болгон ашигласаар иржээ. Цогцолборын нийт талбай нь 250 мянган кв м. Энэ нь Вашингтон дахь Цагаан ордны нийт талбайгаас даруй 3.4 дахин их юм. БНСУ-ын Аялал жуулчлалын яамны тооцоолсноор, Хөх ордныг өргөн олон нийтэд нээснээр жилд 165 сая ам.долларын ашиг олох боломжтой аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404