Б.Баттулгын “Амар амгалан” бүтээл шилдгээр шалгарчээ
2022/05/09

“Үсэг урлалд амилахуй” улсын II уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын ЕБ-ын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Баттулгын бүтээл тэргүүлжээ.

Монголын Хүүхдийн ордноос “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан зарласан “Үсэг урлалд амилахуй” улсын II уралдаанд энэ удаа Улаанбаатар хотоос 23, Говь-Алтай аймгаас 4, Хөвсгөл аймгаас 2, Сэлэнгэ аймгаас 1 нийт 30 сурагч бүтээлээ ирүүлжээ. Энэхүү уралдаан нь өсвөр үеийг үндэсний бичгээ сурч, эзэмших, уран сайхан бичиж, гар урлалын бүтээлд амилуулах, нийтэд сурталчлан таниулах зорилготой болдог аж.

Уралдааны шилдэг бүтээлийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБ-ын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Баттулгын “Амар амгалан”, Нийслэлийн 59-р сургуулийн 10а ангийн сурагч У.Мягмарсүрэнгийн “Чингисийн сургаал”, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Болорнямын “Чингисийн айлтгал” бүтээлүүд шалгарчээ. Мөн уралдааны сайн бүтээлийн төрөлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 2б ангийн сурагч Ү.Эмүжингийн “Оюунтүлхүүр сургаал”, Говь-Алтай аймгийн 3-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Амартайваны “Монгол”, Нийслэлийн 1-р сургуулийн 6б ангийн сурагч Б.Есүйн “Эх хэл” бүтээлүүд тус тус шалгарсан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404