Жил бүрийн 4-р сарын 30-ны өдөр бол “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР"
2022/04/26
Хүүхдүүддээ илүү цаг гарган ярилцаж, халамж тавин, хүлээцтэй хандан, эерэг аргаар хүмүүжүүлэхэд суралцахыг уриалж байна.
Автобусны буудалын хүлээх хэсгийн гэрэлт самбарт зөвлөмж байршууллаа.
 
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг.
 
Энэ нь:
- Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм.
- Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
- Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
- Хүүхдэдээ насан турш хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
- Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм.
- Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404