Баянгол дүүргийн 500 гаруй хүүхдийг шүд, амны хөндийн үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж байна
2022/04/14

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Мишээл” хүүхдийн сантай хамтран 3-18 хүртэлх насны хүүхдийн шүд, амны хөндийн үнэгүй үзлэг оношилгоо, эмчилгээний 7 хоногийн аяныг эхлүүлжээ. Энэ сарын 11-нээс эхэлсэн уг аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, “Мишээл” хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч  Габриелла Шмидт-Корситто, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд Регина Рутенберг,  Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр  тус сангийн үүсгэн байгуулагч  Габриелла Шмидт-Корситто “Өнгөрсөн онд манай явуулын эмнэлэг 2300 гаруй хүүхдийг үнэгүй үзлэг, эмчилгээнд хамруулсан. Харин энэ онд гэр хорооллын хүүхдүүдэд хандсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Баянгол дүүргээс ийн эхэлж байна. Энэхүү ажлыг санаачилсан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяад талархал илэрхийлье” гэлээ.

Аяны хүрээнд Баянгол дүүргийн 9, 10, 11,16, 20, 21, 22, 23 дугаар хорооны 3-18 хүртэлх насны хүүхдийг үнэгүй үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулна. “Мишээл” хүүхдийн сангийн явуулын эмнэлэг тус дүүргийн 23 дугаар хороонд байрлаж, өдөрт 70 хүүхдийг үзэх юм. Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй аян энэ сарын 17-н хүртэл үргэлжилнэ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404