Сурагчдын дунд 25'000'000 төгрөгийн шагналын сантай зургийн уралдааныг зарлажээ.
2022/03/29

"Идэр" их сургуулиас зураг зурах дуртай, ур чадвараа улам хөгжүүлэн дижитал артист болохоор хүсэж, төлөвлөж байгаа 12-р ангийн сурагчдын дунд 25'000'000 төгрөгийн шагналын сантай зургийн уралдааныг зарлажээ.

Уралдаанд оролцсон шилдэг бүтээлүүдийг https://mongolnft.com/ платформд байршуулж орлогыг бүтээлийн эзэнд 100% өгөх бөгөөд уг тэмцээнд сурагчдаа идэвхитэй оролцуулсан эхний гурван багшийг мөн шагнан урамшуулах юм байна. Сурагч өөрийн бүтээлийг art@ider.edu.mn хаяг руу 2022 оны 4-р сарын 10-ны өдөр хүртэл явуулах бөгөөд овог, нэр, сургууль, анги, бүлэг, утасны дугаар, профайл зураг, ашигласан программын нэр зэргээ жагсаалтаа Digital зураг буюу NFT болох бүтээлийн хамтаар ирүүлнэ.

Шилдгээр шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шагнал гардуулах ёслол 2022 оны 4 сарын 14-нд "Идэр" товерийн 5 давхарт болох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404