ОРЧНЫ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “НЭГДҮГЭЭРТ ШАЛГА” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022/03/24
Хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “НЭГДҮГЭЭРТ ШАЛГА” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 11-18 хооронд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Нийслэлийн Төрийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагч, иргэдийг хамруулан зохион байгууллаа.
 
Арга хэмжээнд Нийслэлд үйл ажжиллагаа явуулж буй нийт Төрийн захиргааны 88 байгууллагын 5,012 ажилтан албан хаагчид оролцож нийслэлийн хүүхэд бүрийн төлөө эрсдэл болгоны арилгуулах, илрүүлэх ажлыг хамтран зохион байгууллаа.Гэр орчим хүүхдэд ээлтэй эсэхийг тодруулах “Гэрийн аюулгүй байдлын үнэлгээг” цахимаар зохион байгуулж нийт 22,600 эцэг эх оролцож мөн тооны хүүхдүүдэд гэртээ ахуйн хүрээний эрдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж чадлаа.
 
Хүүхдийн амьдарч буй орчны эрсдэлийг өөрийн биеэр явж үнэлэх ажлын хүрээнд оршин суугаа газар болон, хүүхдийн гэрээс сургууль хүртэлх орчныг үнэлэхэд хүүхдүүд өндрөөс унаж бэртэх 32, тог цахилгаанд цохиулах 14, хүнд зүйлд дарагдах 10, авто машинд дайрагдах 19, ухсан нүх, траншейны нүх рүү унаж бэртэх 76, эзэнгүй нохойд хазуулах зэрэг 6-н төрлийн эрсдэлийн нийт 151 зөрчлийг илрүүлж, зөрчил бүрийг зураг, хаяг байршлаар нь илгээснийг холбогдох байгууллагуудад нь мэдэгдэн яаралтай арга хэмжээг авч ажилласан.
 
Олон нийтэд зориулсан 11 төрлийн мэдээлэл, 2 төрлийн дүрс бичлэг бүхий мэдээллийг бэлтгэн цахим сүлжээнд байршуулж 74,569 хүнд хүрсэн байна.Тус арга хэмжээний хүрээнд дараах сайн туршлага болон санал санаачилгуудыг зарим байгууллагууд гаргасан юм.
 
- Шалгалтаар илэрсэн дараах зөрчил болох Баянзүрх дүүрэгт орших 27 дугаар цэцэрлэгийн ойр орчимд явган хүний зам дагуу онгорхой байсан траншейны нүхийг BSB дэлгүүрийн хамт олон өөрийн байгууллагад харьяалагддаг хэсэг хэмээн үзэж асуудлыг яаралтай шийдэж, траншейны нүхийг тагжуулж аюулгүй болгосон байна.
 
- “Монос Хүнс” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус арга хэмжээтэй уялдуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 57-н ширхэг траншейг өөрийн санхүүжилтээр тагжуулах ажлыг дэхийн усны өдрийг тохиолдуулан Усаа хайрлая уриан дор хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх “НЭГДҮГЭЭРТ ШАЛГА” аянд нэгдэж ажилласан та болон танай хамт олонд нийслэлийн 562,955 хүүхдийн өмнөөс талархал илэрхийлье.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404