Сурагчийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх нь тохиромжтой
2022/03/14

Манай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг олон учир цүнхний жин хүнд байдаг.  Сурагчийн цүнх биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байх нь тохиромжтой аж.

БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газраас сурагчийн цүнхний жинг стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, цүнхээ зөв үүрэг зэрэг чиглэлд анхаарал тавих зөвлөмжийг эцэг, эхчүүд болон ЕБС-ийн удирдлага, багш нарт өгч байна.

  • Манай улсын хувьд цөөн тооны сургууль л сурах бичиг хадгалах локр, шүүгээтэй байна.
  • Ихэнх сурагчид цүнхээ буруу үүрдэг зуршил тогтож байна.
  • Цүнхний жин нийт жингийн дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь тухайн цүнх элдэв тоноглолуудтай байгаатай холбоотой. Нэмэлт эд материал, гарын авлага зэрэг чухал хэрэгцээгүй зүйлс нь цүнхний жинг нэмэгдүүлж байна гэж үзжээ. 





Эх сурвалж: БШУЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404