Нийслэл болон орон нутгийн бүх сурагч дөрөвдүгээр сарын 1-нд хичээллээд долоо хоног амарна
2022/03/04

2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай байгаа. Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл нь өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн билээ.

Энэ улирлын хичээл долоон долоо хоног явагдаж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амрах юм байна. Амралт долоон хоног үргэлжилснээр дөрөвдүгээр сарын 11-нд гуравдугаар улирлын хичээл эхлэх юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404