14 настай хүү Apple-ийн алдааг илрүүлжээ
2019/02/08

Apple компани iOS мобайл үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг зах зээлд гаргаж байгаа бөгөөд өмнөх системийн FaceTime дүрсээ харж харилцах аппликэйшний алдааг засаж байгаа аж. Групп FaceTime буюу олуулаа холбогдож ярилцах үеэр дуудлагад хариу өгөөгүй байгаа хэрэглэгчийн яриаг бусад нь сонсож болдог алдаа байсныг Аризона мужийн дунд сургуулийн сурагч, 14 настай Грант Томпсон анх илрүүлж байжээ. Өөрөөр хэлбэл дуудлагыг хүлээж аваагүй байгаа хэрэглэгчийг өөрт нь мэдэгдэлгүй тагнах боломжтой байсан аж.

Илэрсэн алдааг хүүгийн аав Apple компанид мэдэгдсэн ч эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд шинэ хувилбараа гаргах үеэр тус компани хүүгийн гавьяаг үнэлж, мөнгөн шагнал олгосон байна. Apple компани Томпсоны гэр бүлд мөнгөн урамшуулал олгож, хүү Грантынх нь сургалтын төлбөрт хандив өгөхөөр болсон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404