Б.Баасандоржийг МХЕГ-ын даргаар томиллоо
2022/01/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.01.19/ МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилохоор болсон байна. Харин Б.Баасандоржийн албан тушаалд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилох бол Т.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар сэлгэн томилох гэнэ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилохыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дэмжжээ.
 
Мөн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо болон дараах асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилно. С.Наранцогтын оронд тус яамны Төсвийн бодлогын газрын дарга н.Ганбатыг томилохоор болсон байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор болжээ. Түүний оронд тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг дэвшүүлэн томилох ажээ.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилохоор болсон байна.

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
  • Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404