Хаягдал хөнгөн цагаанаар Олимпийн бамбар хийнэ
2019/01/03

2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн болон цөмийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн газар бол Японы зүүн хойд эргийн Фукушима муж юм. Харин гамшгийн үед тус мужид ашиглагдаж байсан түр хоргодох сууцнуудын хаягдал хөнгөн цагааныг 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам бамбар хийхэд зориулж дахин боловсруулах шийдвэрийг Японы засгийн газраас гаргасан байна. 

Энэхүү төлөвлөгөөг 2020 оны олимпийн наадмын гол зорилтот сэдвүүдийн нэг болох "Сэргээн босголтын Олимп" сэдвийн бэлгэ тэмдэг болгох зорилгоор гаргасан аж. 

2020 оны гуравдугаар сарын 20-нд Грекээс замдаа гарч орон орны тамирчдын гар дамжин буухиалсаар наадмын нээлтийн үеэр Токиод ирэх Олимпийн бамбарнуудыг хийхэд 10 мянга гаруй хэсэг хөнгөн цагаан шаардагдах аж. 

Наадмын зохион байгуулагчид мөн тамирчдад гардуулах 5000 гаруй ширхэг медалийг үйлдвэрлэхийн тулд Япончуудаас хэрэглэсэн электрон барааны металлыг цуглуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүх хүрэл медалийг үйлдвэрлэхэд хангалттай материал цуглуулаад байгаа ажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404