Дуучин Ука өөрөөсөө ичин нулимс унагав
2018/06/13

Энэ зуны хамгийн анхны хөгжмийн наадам болох "ХМF" энэ долоо хоногт болох гэж буй. Тус наадамтай холбоотой мэдээ мэдээллүүдийг өдөр бүр тус наадамд оролцох хамтлаг дуучид өгдөг бөгөөд өчигдөр дуучин Ука, Цэцээ нар лайв дундуур тун ч ээдрээтэй нөхцөл байдлыг үүсгээд авсан. Цэцээг үзэгчдэд тайлбар хийх гэтэл түүнийг үл ойшоон ярьж эхэлсэн Укад хандан бухимдаад авсан Цэцээ лайвийг орхин гарч одсон. Дуучин Укагийн энэхүү бүдүүлэг үйлдэл "The Voice Of Mongolia" шоунаас олж авсан нэр хүндийг нь унагалаа хэмээн олон нийт түүнийг ихэд шүүмжлээд авсан бөгөөд үүнд Ука хариу тайлбар хийжээ. Тэрээр "Ёстой тоомжиргүй байдал гаргасан байна лээ. Тухайн үед аминдаа л арай сонирхолтой байлгах гээд янз бүрийн юм хийх гэж оролдсож байгаад Цэцээгээ ёстой анзаараагүй байна лээ. Би бүр дараа нь бичлэгээ үзээд бүр өөрөөсөө ичиж үхэх гээд. Хүүе ээ бүр ёооё яачихсан юм бэ чи чинь? гээд харсан. Тэрэнд үзэгчдээсээ болон XMF-ыхаа хамт олноос хүлцэл өчиж байна. Цэцээгээсээ би бас маш том уучлалтыг хүсч байна. Бид хоёр сая утсаар яриад ойлголцсон. Та нар минь бас тайван байгаарай" хэмээн уучлалт хүсчээ. Тэрээр энэ үеэрээ нулимсаа барьж ядан байсан бөгөөд тун удахгүй Цэцээтэй хамт уран бүтээл хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлээд авчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404