Жүжигчин Ононгийн хуулбарууд
2018/06/13

"Х-Түц" хамтлагийн захирал жүжигчин Онон ямар ч насны эмэгтэй, эрэгтэй хүний дүрийг чадварлаг гаргадаг гэдгээрээ тун ч алдартай нэгэн. Залуу байхад нь эмэгтэй хүнтэй андууран түүнд дурлаж явсан залуус ч бий гэдэг. Алаг нүдэнгүүдийн ахлагч тэрээр гэртээ ч мөн алаг нүдэнгүүдтэй байдаг бөгөөд түүний хүүхдүүд аавынхаа хуулбар гэж хэлж болохуйц тун ч төстэй ажээ. Гэрийн сайн эзэн, өрхийн сайн тэргүүн гэгддэг тэрээр гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулна гэдгээ амлаад авсан бөгөөд "Үхэн үхтлээ энэ гэр бүлтэйгээ л насыг дуусгана. Нэг л сонгосон амьдралаа үүрд хадгална. Амлаж чадах ганц зүйл" хэмээсэн удаатай аж. Түүний бага охиныг түүнтэй усны дусал мэт л адилхан хэмээн олон нийт ярьдаг бөгөөд хаа ч явсан царайлаг гэр бүл юм хэмээн жиг жуг хийцгээдэг гэнэ лээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404