МУ-ын Тэргүүн охин “Оюуны Ундраа“ -гийн бэр боллоо
2018/11/15

Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намууныг “тэргүүн охин” гэж хочилдог. Аавыгаа улсын тэргүүн болгоход их үүрэг гүйцэтгэсэн учраас ийнхүү нэрлэсэн болов уу. Ерөнхийлөгч аавынхаа бүх ажлыг нь хариуцаж арын албыг нь даадаг охин нь хэдэн жилийн өмнө Хөвсгөл далайн эрэг дээр сүр дуулиантай хурим хийж, аав охин хоёрын хурим дээрээ бүжиглэж байгаа зураг цахим сүлжээнд цацагдснаар хувийн амьдрал нь ил болсон билээ. Гэхдээ Б.Намууны анхны амьдрал удаан үргэлжлээгүй цэг тавигдсан юм.

Нэг хэсэг их аварга асашёорү Д.Дагвадоржтой нэр холбогдож явсан Б.Намуун хоёрдахь сонголтоо хийгээд удаагүй байна. Тэрбээр насны ханиараа “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнийг сонгосон.

Тэд хамтын амьдралаа эхлүүлэхэд хоёр талын аав ээжүүд нь дургүйцэж эсэргүүцсэн тул шинэхэн хосууд “зугтааж” АНУ-д төвхнөн анхны хүүхдээ өнгөрсөн есдүгээр сард өлгийдөж авсан юм. Ерөнхийлөгч хайртай охиноо Увс аймгийн угшилтай айлд бэр оруулахгүй гэж дургүйцсэн байна. Нөгөө тал нь ч Х.Баттулгатай худ ураг барилдахгүй гэж бөөн хэл ам болсон сурагтай. Гэвч хайр сэтгэлээрээ учирч хүүхэдтэй болсон хосууд аав ээжийнхээ үгийг тоолгүй харийн орныг зорьж, тэнд хар ажил хийж байгаа гэнэ.

Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын хатуу бодол нь зөөлөрч, охиндоо буулт хийн эх орондоо ирэхийг хүсчээ. “Оюуны Ундраа” групп худынхаа буяныг даах л үлдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404