МУГЖ Д.Отгонбаярт барьсан гэнэтийн бэлэг
2018/11/13

"Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр арваннэгдүгээр сарын 23, 24-нд "Чи минь байгаа болохоор" тоглолтоо хийнэ. Тус тоглолтод нь зориулан урлагийн анд нөхөд нь гэнэтийн бэлэг барилаа. Д.Отгонбаярын арван  жилийн өмнө “Чоно” хамтлагт зориулан зохиосон “Чамд таалагдахын тулд” дууг шинэчилсэн байна. Тцс дууны шинэчилсэн хувилбарт “Чоно”, “Хурд”, “Харанга”, “Никитон” болон бусад амьд хөгжмийн хамтлагууд, Д.Отгонбаяртай уран бүтээлээр холбогдсон дуучин С.Наран, С.Сэрчмаа, Б.Чинбат зэрэг үе үеийн уран бүтээлчид, “The Voice of Mongolia” шоуны “Team Otgoo” багийнхан оролцож бүтэн сарын туршид бэлджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404