Хакухо хагалгаанд оржээ
2018/10/31
Ирэх сард Японы сумо бөхийн аварга М.Даваажаргал кюшю башёд оролцоно. Тэрбээр зүүний манлайд зогсох аж. Хакухо баруун хөлнийхөө өвдөгнөөс мөгөөрс авахуулах мэс ажилбарыг хийлгэжээ. Одоогоор нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 33 настай сумоч маань өнгөрсөн есдүгээр сарын башёг 15-0 үзүүлэлтээр тэргүүлсэн билээ. 

Одоо Хакухо 42 дахь түрүүгээ авч дээд амжилт тогтоох зорилготой байгаа юм байна. 11 дүгээр сарын 11-нд эхлэх башёд Хакухо 15-0 гэсэн үзүүлэлттэй тэргүүлэх юм бол нэг ч уналгүй хоёр тэмцээн дараалан ялалт байгуулсан өвөрмөц амжилтыг тогтооно. Таван жилийн өмнө ийм тохиолдол гарч байсан аж. Түүний хүчтэй өрсөлдөгч бол их аварга Кисеносато, Какүрю нар байх нь тодорхой. Кюшю башё Фүкүока хотод болох билээ. 

Эх сурвалж www.wikimon.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404