Шотландын Эдинбург хотноо зохион байгуулагдсан дуудлага худалдааны үеэр нэг шил виски архи 848,750 фунт стерлинг буюу 1.1 сая ам доллараар зарагдсан талаар "CNN" агентлаг мэдээллээ.Дуудлага худалдааны үеэр Ази тивээс холбогдсон эрхэм дээрх үнийн саналыг хэлж, улмаар виски архийг өөрийн болгосон гэнэ.Цэнхэр гаригийн түүхэнд анх удаагаа шил виски ийм өндөр үнээр зарагдаж байна. Түүхэн амжилтын эзэн болоод буй “Macallan Valerio Adami 1926” вискиг 60 жилийн турш хадгалсан аж.
Уг вискиг 24 лонхонд савласан гэдэг. Нийт вискиний 12 ширхэгт нь нэрт зураач Питер Блэй, үлдсэн 12 ширхэгт нь Валерио Адами нар шошго урлаж өгчээ. Гэхдээ эдгээр виски хаана хадгалагдаж байгаа нь НУУЦ юм. Өчигдөр зарагдсан дээрх виски сүүлчийнх ч байж магадгүй хэмээн албанынхан мэдээлэв. 2011 онд Японд болсон цунамигийн үеэр нэг виски устсан бол өөр нэг вискиг худалдан авсан эрхэм нь уусан гэх баримт бий. Хонконгт өнгөрсөн тавдугаар тус вискиний ижил 814,081 фунтээр зарагджээ.
Б.Дэлгэрцэцэг