Өчигдөр өглөөний 07.39 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.
Эдгээр иргэдээс дөрвөн иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлахаар болсон билээ.
Тэгвэл "Баянхангай" амралтын газарт хуваарилагдсан 18 иргэн амралтын газрын үүдэнд суулт зарласан байна. Тэдний зүгээс тусгаарлалтын өрөөнд ганц ганцаараа орох шаардлага тавьж байгаа юм байна.
Суулт зарласан иргэдийн зүгээс "Баянхангай" амралтын газрын орчин нөхцлийг шүүмжилж, эсэргүүцэж байгаа бөгөөд тухайн газрын болон үйл явцын талаар сошл сүлжээнд дараах зураг мэдээллийг нийтэлжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Гадаадад гацсан Монголчууд (Covid-19)