ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДВАРЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2020/06/18

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Глобаль сан, “Гал голомт-Үндэсний хөдөлгөөн” ТББ-тай хамтран 21 аймаг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг чадваржуулах үндэсний сургалтыг зургаадугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 30 хүн хамрагдсан бөгөөд эхний өдөр ДОХ, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гал голомт-Үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, МУЭХ-ын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Ч. Уртнасан, АУ-ны доктор, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын эмч Ч.Эрдэнэчимэг, “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Мягмардорж нар сургалт явуулж, оролцогчдод арга зүйн зөвлөмж өглөө.

 

 Харин хоёрдахь өдөр нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ,  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон албаны бусад хүмүүс Залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээ, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд Залуучуудын хөгжлийн төвийн оролцоо, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйлчилгээний талаар арга зүйн зөвлөмж өгсөн.  Сургалтын гуравдахь өдөр нь нийслэлийн Налайх дүүргийн Залуучуудын хөгжлийн жишиг төвтэй танилцан орон залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээний сайн туршлага хуваалцах өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн энэхүү сургалтын үеэр ГБХЗХГ-тай хамтран ажиллаж буй хоёр зөвлөх Залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээний зураглал, ажлын байр, чиг үүргийн шинжилгээ хийх судалгаа авч залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээний өнөөгийн байдал, үзүүлж буй үйлчилгээний онцлог, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нэгдсэн хэлэлцүүлэг хийсэн байна.  

 Сургалтын үр дүнд Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг чиг үүргийн дагуу гүйцэтгэх нэгдсэн мэдээллэл, үйлчилгээний 6 төрлийн арга зүй, жишиг төвийн онцлог, сайн туршлагыг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 залуус судалж нэгдсэн мэдээлэл авлаа хэмээн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404