100 жилийн өмнө алга болсон 200 тонн алттай Оросын онгоц Солонгосоос олджээ
2018/07/31

Өмнөд Солонгос улсын Шинил групп тус улсын өмнөд хэсэг дэхь далайн гүнээс 100 жилийн өмнө живсэн оросын усан онгоцыг олсон тухай мэдээлэл өчигдөр хийсэн билээ. Уг компани их хэмжээний хөрөнгө зарцуулж далайн 600 м гүнд байгаа "Дон Кихот" гэсэн бичиг бүхий ачаа тээврийн усан онгоцыг илрүүлсэн ба харин одоо онгоцыг дээш татаж гаргах зөвшөөрөл хүлээж байгаа ажээ.

Усан онгоц 100 жилийн өмнө 200 тонн алт болон бусад үнэт эдлэл тээвэрлэж байгаад ор сураггүй алга болсон хэмээгддэг юм байна.

Хэрвээ Шинил групп онгоцыг далайгаас татаж гаргаж чадвал дотор нь байгаа алт мөнгө болон бусад эдлэл тус группийнх болох ажээ.

Гэвч ОХУ-ын талаас "Дон Кихот" нь оросын цэргийн мэдлийн онгоц бөгөөд 100 жилийн өмнө живж ор сураггүй алга болсон ч, дотор нь  орос цэргүүдийн цогцос байгаа тул онгоцны эзэн ОХУ болно" гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Харин Шинил групп уг мэдэгдлийн хариуд  "Усан онгоц далайд живсэнээс хойш 100 жил өнгөрсөн. Тэд энэ хугацаанд онгоцыг олж илрүүлэх ажил хийлгээгүй, тэгээд ч онгоц байлдаж байгаад биш харин өөр шалтгаанаар живсэн тул цаашдаа манай группийн эзэмшил болно" гэсэн хариу өгсөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404