Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.
Үүнээс:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн,
- Мөн сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэнхүү,
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл,
- Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын 4 этгээдийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т заасны дагуу тус тус албан тушаалаас чөлөөлсөн.
Мөн:
- Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай,
- Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат,
- Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Г.Ганзориг,
- Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Я.Оюунсүрэн
- Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,
- Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн,
- Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хууль, хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхнасан
- Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Амарбаяр нарын 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасны дагуу цалингийн хэмжээ бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.