Япон Улсын Ерөнхий сайд баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
6 сарын өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэндчилгээнд “Япон Улс, Монгол Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан энэ жил ард түмэн, тэр дундаа хойч үеийг авч явах залуучууд хоорондын солилцоо идэвхтэй өрнөж байгаад туйлын баяртай байна.

Хоёр орны харилцааг “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулах үеэр Эрхэмсэг ноён Тантай бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь бол “хүн” гэдэгт санал нэгдэж, дахин нотолсон билээ. Энэ хүрээнд иргэд хоорондын солилцоо улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404