Цагаан сарын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
2023/02/17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин Дүгэрийн Лхагва,
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Философийн ухааны доктор, профессор Цэрэнпилийн Балхаажав нарт хүртээв.
АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
- “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Цэндийн Үенч,
АРДЫН БАГШ ЦОЛООР:
- Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Хорлоогийн Мөнхбаяр,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- “Амьдрах ухаан” Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тэргүүн Сандагийн Чулуунбаатар,
- Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер асан Дашнямын Цэрэнханд,
- Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн зөвлөх, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн ахмад багш Түмээхүүгийн Булган,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
- “Эн Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржнамжилын Болор,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Чиглэл” ХХК-ийн компанийн захирал Цэгмэдийн Бумцэнд,
- “Грийн Энержи Простерити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэндийн Энхболд,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин Баастын Төмөрчулуун,
- Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Дугаржавын Гомбо-Очир,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- “Монголиан транс ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мяхлайн Сүхбаатар,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Гомбожавын Оюунцэцэг,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр“ төслийн менежер Гэндарамын Баясгалан
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч, клиникийн профессор Өлзийнямын Өлзийбаатар,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Улаанбаатар театр” -ын дарга, найруулагч Равдангийн Мөнхсайхан,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Рэнцэндагвын Дагва,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн ахмад багш Огоогийн Янжмаа,
- “Сутайн буянт” ХХК-ийн засварын механик Лундаажанцангийн Пүрэвсүрэн,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Өргөө” амаржих газрын сэхээний эмч Цэрэндоржийн Уугангэрэл,
- Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн Онхорын Батболд,
- “Сутайн буянт” ХХК-ийн жолооч Цэрэндоржийн Баярсайхан,
- “Ханбогд кашимер” ХХК-ийн үйлдвэрийн дарга Загдрагчаагийн Ууганбаяр,
- Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Батсайханы Батцэцэглэн,
- “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Даланбаярын Мөнхзориг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Сүү” ХК-ийн Чанарын хэсгийн ахлагч Батцэнгэлийн Байгаль,
- “Бизнес нетворкинг интернэйшнл” ХХК-ийн гэрээт зөвлөх Амарсайханы Уянга,
- Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Эрдэнэ-Очирын Дөлгөөн нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
5 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
5 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
5 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
5 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
5 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
5 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
6 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
6 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
6 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
6 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
6 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
6 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
6 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
6 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
6 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
6 сарын өмнө
