Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат авто замын барилгын ажил болон Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
2022/10/22

Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Оюу Толгой ХХК-ийн барьж буй Цагаанхаднаас Гашуунсухайт хилийн боом хүртэлх 19.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил болон Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Авто замын барилгын ажил 83.28%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ онд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Тус авто зам ашиглалтад орсноор тээвэрлэлтээс үүдэн бий болдог байгаль орчны сөрөг нөлөөлөл багасах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404