“ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” цахим сургалт боллоо
2022/09/15
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг угтан 1 багц цаг олгох “ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар “Эмийн аюулгүй байдалд эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоо” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, АУ-ны доктор, дэд профессор М.Эрдэнэтуяа, “Эмийн эмчилгээнд тавигдах хяналтын асуудалд” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн, “Эмийн шалтгаант эмгэгүүд, авах арга хэмжээ” сэдвээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн багш, ЭЗУ-ны магистр Б.Анхтуяа, “Эмнэлгийн эм зүйн албаны сайн туршлага, эмнэл зүйн эм зүйчийн үүрэг оролцоо” сэдвээр Монгол-Японы эмнэлгийн эм зүйн албаны дарга, ЭЗУ-ны магистр Н.Нарангарав нар хичээл орлоо.
Уг цахим сургалтад 980 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404