ДЭД САЙД Г.БАТСУУРЬ ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2022/08/04

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөө Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксел Никаизыг хүлээн авч уулзлаа. Европын Холбооны гишүүн улс орнуудтай эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа Дэд сайд Г.Батсуурь уулзалтын үеэр илэрхийлэв.
Тухайлбал,
- Исгэлтийн (ус, ундаа, монгол архи, айраг гэх мэт) болон мах махан бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсад экспортлох, техник туслалцаа авах
- Европын Холбооны улс орнуудтай бодит хамтын ажиллагааг бий болгох, хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах, тэр дундаа хүүхдийн сүү, сүүн тэжээл болон жимс, жимсгэнийн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах, техник технологийг нэвтрүүлэх, малын бүртгэлжүүлэлт болон Увсын чацаргана, зөгийн бал зэрэг онцлох бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтад оруулах чиглэлээр,
- Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
- Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, Монгол Улсад арьс ширний үйлдвэрийн техникийн үйлчилгээ, технологи дамжуулах төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болголоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг Епропын Холбоотой улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэн уулзалтыг өндөрлөв.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
5 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
5 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
5 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
5 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
5 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
5 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
6 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
6 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
6 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
6 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
6 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
6 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
6 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
6 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
6 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
6 сарын өмнө
