Монгол, Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна
2022/07/22

Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ.

Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна. Харин өнөөдөр ажлын хэсэг ажиллах үеэр нэмж 100 хүүхдийн байр гаргахаар боллоо.

Энэ сул орон зайд БЗД-ийн 20 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүд хичээллэх юм.

Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар
 

  • Ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байна
  • Тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ
  •  Хөдөлмөрийн бүтээмж сайжирна
  • Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ
  • Шинээр ажлын байр бий болно
  • Ажлын цаг ашиглалт сайжирна
  • Замын түгжрэл, стрессийг бууруулна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт 2 мянга орчим хүүхдийг хамруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404