Засгийн газар “Монгол мах” төслийг хэрэгжүүлж байна
2022/06/29

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын эмч нарыг чадавхжуулах тал дээр Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах юм байна.
Тодруулбал, мал нядалгааны өмнөх болон дараах бүх шатны үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах зэрэг сургалтууд зохион байгуулж, зөвлөмж зөвлөгөө өгч хамтран ажиллах аж.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид хэрэглэж буй бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг, сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн гадаад руу нийлүүлдэг ч бай, дотооддоо хэрэглэдэг ч бай Олон улсын стандартыг мөрддөг байхаар эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Үүнд “Монгол мах” төсөл жишиг болон хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид Засгийн газрын зүгээс бүх талаараа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй

Сүүлд нэмэгдсэн
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг “...
5 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бо...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ног...
5 сарын өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсн...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхд...
5 сарын өмнө
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн...
5 сарын өмнө
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Ос...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бай...
5 сарын өмнө
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨС...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвий...
5 сарын өмнө
“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд...
5 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур ...
5 сарын өмнө
“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асу...
6 сарын өмнө
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд...
6 сарын өмнө
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл ү...
6 сарын өмнө
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын...
6 сарын өмнө
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэрги...
6 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх ...
6 сарын өмнө
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугий...
6 сарын өмнө
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран ...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бари...
6 сарын өмнө
Санхүү, эдийн засгийн их сургуулийг Сүхб...
6 сарын өмнө
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...
6 сарын өмнө
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан...
6 сарын өмнө
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлө...
6 сарын өмнө
